ТАРХИНЫ ЦОЧМОГ ХАРВАЛТЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

ТАРХИНЫ ЦОЧМОГ ХАРВАЛТЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Товчилсон үгийн жагсаалт
АДЦХ
Аалзавч дорх цус харвалт

АД
Артерийн даралт

АВГ
Артери-венийн гажиг

ББГ
Бутархай бус гепарин (unfractionated heparin)

БНЛП
Бага нягттай липопротеин (LDL-cholesterin)

ГАС
Гүрээний артерийн стент

ГВТ
Гүн венийн тромбоз

ГДА
Гүрээний дотор артери

ГЭАЭ
Гүрээний эндартериэктоми

ДГЗ
Диффузийн горимт зураглал (diffusion-weighted imaging, DWI)

ДХА
Дижитал хасалтат ангиографи

ЗШ
Зүрхний шигдээс

КТ
Компьютер томографи

КТА
Компьютер томографийн ангиографи (CT-Angio)

МЭХҮИ
Мэдрэлийн Эмгэг ба Харвалтын Үндэсний Институт - National Institute


of Neurological Disorders and Stroke, NINDS

НЗЦ
Нээлттэй зуйван цонх - patent foramen ovale

РЭПИ
Рекомбинант эдийн плазминоген идэвхжүүлэгч - recombinant tissue


plasminogen activator, r-tPA

СРА
Соронзон резонанст ангиографи (MR-Angio)

СРТ
Соронзон резонанст томографи (MRI)

ÑРҮ
Сайжруулсан Ранкин үнэлгээ- modified
СТС
Санамсаргүй түүврийн судалгаа

Т-СРА
Тодосгогчит соронзон резонанст ангиографи

ТДА
Тархины дунд артери

ТНШ
Тархи-нугасны шингэн

ТДЦХ
Тархины доторх цусхарвалт

ТСА
Тархины судасны аневризм (цүлхэн)

ТЦХХ
Тархины цус хомсрох харвалт

ТКД
Транскраниал допплерсонографи

ТТҮ
Түргэн тусламжийн үйлчилгээ

TTЭ
Трансторакал эхокардиографи

TЭЭ
Трансэзофагеал эхокардиографи

ҮЭМИХҮ
Үндэсний Эрүүл Мэндийн Институтын Харвалтын Үнэлгээ -National


Institutes of Health Stroke Scale

ЦД
Цусны даралт

ЦТД
Цус тасалдах дайралт (transient ischemic attack)

ЗЦБ (ЭКГ)
Зүрхний цахилгаан бичлэг

ТЦБ (ЭЭГ)
Тархины цахилгаан бичлэг

ОУТХ (INR)
Олон улсын тохируулсан харьцаа (International normalized ratio)


Ерөнхий хэсэг

Тархины харвалтын эмнэлзүйн тодорхойлолт

Судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэх тархины үйлийн хэсэгчилсэн ба бүрэн дутлын голомтот шинжүүд 24 цагаас дээш хугацаагаар илрэх тархины цусны эргэлтийн цочмог хямралыг “Тархины харвалт” гэнэ.

Цусхомсрох харвалт: Тархины аль нэг артери бөглөрсний улмаас үүсэх тархины эдийн бүтцийн голомтот өөрчлөлтийн эмнэлзүйн шинжээр илрэх тархины үйлийн цочмог дутлыг цусхомсрох харвалт гэнэ.

Тархины цус тасалдах дайралт: Судасны шалтгаанаар гэнэт цочмог үүсэх тархины үйлийн дутлын голомтот шинжүүд 24 цагаас хэтрэхгүй хугацаанд эргэж арилах тархины цусны эргэлтийн түр хямралыг цус тасалдах дайралт гэнэ.

Тархины доторх цусхарвалт: Зонхилон тархины судас гэнэт хагарснаас, эсвэл судасны ханын нэвчүүлэх чанар ихэссэнээс үүдэн, тархины эдийн дотор цус хурах эмгэг (хурсан цусны байршлаас хамааран, цус тархины ховдол, аалзавчийн дорх завсарт нэвтрэн орж болно.
Аалзавч дорх цус харвалт: Тархины артери судасны цүлхэн, артери-венийн гаж хөгжлийн улмаас цүлхийсэн судас гэнэт хагаран, аалзан бүрхэвчийн дорх завсарт цус нэвтрэн орох эмгэг.

Өвчний ангиллын код (Өвчний олон улсын 10-р ангилал)

I63
Тархины шигдээс
G45, G46
Цус тасалдах дайралт
I61, I62
Тархины эдийн цусхарвалт
I60
Аалзавч дорх цус харвалт














Харвалтын урьдчилан сэргийлэлт

Анхдагч урьдчилан сэргийлэлт

Харвалтын анхдагч сэргийлэлт нь эрсдлийн хүчин зүйлийг зайлуулахад оршино.

·         Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархины харвалтын талаар хүн амд чиглэсэн мэдээлэл тогтмол хийх;
·         Түргэн тусламжийн эмч, ерөнхий мэргэжлийн эмч нарыг хамруулан харвалтын үед үзүүлэх яаралтай тусламжийн асуудлаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
·         Цусны даралтыг тогтмол хянах хэрэгтэй. Амьдралын хэв маягийг өөрчлөх, тухайн хүнд тохирох эмийн эмчилгээ хийх замаар цусны даралтыг хэвийн түвшинд (120/80 мм МУБ) барих
·         Зүрхний төрөлхийн эмгэг, зүрхний шигдээс, чихрийн шижин, архаг бөөрний дутал зэрэг эмгэгтэй өвчтөний даралт ихсэх хандлагатай бол (120-139/80-90 мм муб) даралт бууруулах эмийн эмчилгээ хийх;
·         Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянах хэрэгтэй. Амьдралын хэв маягийг өөрчилж, тухайн хүнд тохирох эмийн эмчилгээ сонгож, чихрийн шижинг хянана. Чихрийн шижинтэй өвчтөний даралт ихсэх тохиолдолд даралтыг 130/80 мм муб-аас доош байлгаж, эрчимтэй хяналт тогтооно. Боломжтой бол ангиотензин хувиргагч ферментийг хоригч, эсвэл ангиотензин рецепторын эсрэг эмийг хэрэглэх шаардлагатай;
·         Цусан дахь өөх тосны солилцоог тогтмол хянах хэрэгтэй. Цусан дахь холестеролын хэмжээ өндөр байх тохиолдолд [(БНЛП>150мг/дл (3.9 ммол/л)] амьдралын хэв маягийг өөрчилж, статин хэрэглэхийг заах;
·         Тамхи татахыг зогсоох;
·         Их хэмжээгээр архи хэрэглэхийг хориглох;
·         Тогтмол биеийн тамир, дасгал хийхийг зөвлөх;
·         Давс болон ханасан өөх тосны хэрэглээг багасгаж, жимс ногоо, ширхэглэгээр баялаг хүнс ихээр хэрэглэхийг зөвлөх;
·         Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст жин хасаж, дэглэм баримтлахыг зөвлөх
·         Антиоксидант болон витамин, нэмэлт тэжээлийн бэлдмэл хэрэглэхийг зөвлөхгүй;
·         Харвалтын анхдагч урьдчилан сэргийлэлтэнд гормон нөхөх эмчилгээ зөвлөхгүй.


Тромбозын эсрэг сэргийлэлт

·         Ходоод-гэдэсний талын зовиургүй, тархинд цус хурах эрсдэлгүй, 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд бага тунгаар аспирин уухыг зөвлөх;
·         Зүрхний шигдээсийн анхдагч урьдчилан сэргийлэх эмчилгээнд эрэгтэйчүүдэд аспириныг бага тунгаар хэрэглэхийг зөвлөх;
·         Анхдагч  харвалтын  урьдчилан  сэргийлэх  эмчилгээнд  аспиринаас  өөр антиагрегант бэлдмэл зөвлөхгүй;
·         65-аас доош насны, судасны эрсдэлт хүчин зүйлгүй (ЭХЗ), хавхлагын бус тосгуурын жирвэлзэлтэй (ТЖ) өвчтөнд аспирин хэрэглэхийг зөвлөх;
·         Эсрэг заалтгүй бол, 65-75 настай, судасны ЭХЗ-гүй, хавхлагын бус ТЖ-тэй өвчтөнд аспирин, эсвэл антикоагулянт (варфарин) уухаар (INR 2,0-3,0) хэрэглэхийг зөвлөх;
·         Эсрэг заалтгүй бол, 75-аас дээш настай, хавхлагын бус ТЖ-тэй өвчтөнд, мөн үүнээс залуу настай, харвах ЭХЗ бүхий (өндөр даралт, зүүн ховдлын үйл ажиллагааны алдагдал, чихрийн шижин) өвчтөнд антикоагулянт уухаар (INR 2,0-3,0) зөвлөх;
·         Антикоагулянт уух боломжгүй, ТЖ-тэй өвчтөнд аспирин уухыг зөвлөх;
·         ТЖ-тэй, хиймэл зүрхний хавхлагатай өвчтөнд хавхлагын хэлбэрээс хамааран, удаан хугацаагаар антикоагулянт уухыг (INR 2.0-3.0-аас багагүй) зөвлөх;
·         Шинж тэмдэггүй, гүрээний дотор артерийн >50% нарийсалтай өвчтөнд харвах эрсдлийг бууруулахын тулд бага тунгаар аспирин уухыг зөвлөнө. Гүрээний артерийн нарийсалтын эрсдлийг мэс заслын аргаа сэргийлэх
·         Харвах өндөр эрсдэлтэй, гүрээний артерийн нарийсалт 70%-иас дээш гарсан тохиолдолд гүрээний артерийн мэс засал зөвлөх (эндартерэктоми, ангиопласт, судас тэлэгч);
·         Мэс заслын өмнө, хойно аспирин уулгах;
·         Гүрээний артерийн өндөр зэргийн нарийсалтай (70-99%), шинж тэмдэггүй хүмүүст гүрээний артерийн мэс засал зөвлөхгүй;
·         Гүрээний артерийн нарийсалтай шинж тэмдэггүй, өвчтөнд стент болон стентгүй гүрээний ангиопластик эмчилгээ хийхийг зөвлөхгүй.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлт

Судасны ЭХЗ-ийн оновчтой менежмент

·         ЦД-ыг тогтмол хянаж байх шаардлагатай. Харвалтын цочмог үеийн дараа ЦД-ыг бууруулахыг зөвлөх;
·         Цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянахыг зөвлөнө. Чихрийн шижин өвчнийг амьдралын хэвмаягийг өөрчлөх болон хувь хүнд тохирох эмийн эмчилгээгээр хянаж байх шаардлагатай;
·         Инсулин шаардагдахгүй, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд харвалтын дараа пиоглитазон эмчилгээг зөвлөх;
·         Зүрхний эмболийн бус гарвалт харвалттай өвчтөнд статин эмчилгээг зөвлөнө;
·         Тамхи таталтыг зогсоох;
·         Архи хэтрүүлэн хэрэглэхийг хориглох;
·         Тогтмол дасгал, биеийн тамир хийхийг зөвлөх;
·         Давс, ханасан өөх тос багатай, жимс ногоо их агуулсан, ширхэглэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөх;
·         Биеийн жингийн индекс өндөр хүмүүст жин бууруулах хоолны дэглэм зөвлөнө;
·         Антиоксидант амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн зөвлөхгүй;
·         Харвалтын хоёрдогч урьдчилан сэргийлэх эмчилгээнд гормон нөхөх эмчилгээ зөвлөхгүй;
·         Нойрны үеийн амьсгал тасалдалтын тохиолдолд агаарын үргэлжилсэн эерэг даралтат төхөөрөмжөөр эмчлэхийг зөвлөх;
·         Далд шалтгаант харвалттай, өндөр эрсдэл бүхий нээлттэй зуйван цонхны гажигтай өвчтөнд эндоваскуляр аргаар зуйван цонхыг хаахыг зөвлөнө




Тромбозын эсрэг сэргийлэлт

·         Цус хомсрох харвалтын дараа антитромботик эмчилгээ хийхийг зөвлөнө.
·         Антикоагуляци  шаардагдахгүй  өвчтөнд  антиагрегант  эмчилгээ  зөвлөнө.
·         Боломжтой бол аспирин ба дипиридамол (курантил) хавсарч, эсвэл клопидогрел дангаар нь уулгана.
·         Өвөрмөц заалттай тохиолдол, тухайлбал, зүрхний тогтворгүй бах, Q-шүд үл үүсгэх зүрхний шигдээс, стент тавиад удаагүй тохиолдолд аспирин ба клопидогрелийг 9 сарын турш хавсарч хэрэглэх ба харин харвалтанд өртөөд удаагүй өвчтөнд энэ эмчилгээг зөвлөхгүй.
·         Антиагрегант эмчилгээний явцад харвалтанд өртсөн өвчтөнд өвчний эмгэгжам, ЭХЗ-ийг давтан шалгаж үнэлэхийг зөвлөнө.
·         ТЖ-тэй холбоотой үүсэх цус хомсрох харвалтын дараа уухаар антикоагулянт (варфарин 5 мг, INR 2.0–3.0) хэрэглэхийг зөвлөнө. Унаж бэртэх эрсдэлтэй, эмийн хэрэглээ найдваргүй, ходоод-гэдэсний цус алдалттай өвчтөнд антикоагулянт эмийг зөвлөхгүй. Нас ахимаг байх нь антикоагулянт хэрэглэх эсрэг заалт болохгүй.
·         ТЖ-тэй холбоогүй боловч зүрхний эмболийн гаралтай харвалт, дахин харвах өндөр эрсдэл бүхий өвчтөнд антикоагулянт (INR 2.0-3.0) хэрэглэхийг зөвлөнө.
·         Зарим нэг өвөрмөц заалтаас гадна (гол судасны атером, суурийн артерийн ээрүүл хэлбэрийн аневризм, хүзүүний артерийн ханын хуулралт, гүн венийн тромбоз ба нээлттэй зуйван цонх хавсрах, тосгуурын таславчийн аневризм) зүрхний гаралтай эмболийн бус шалтгаантай цус хомсрох харвалтын тохиолдолд антикоагулянт эмчилгээ зөвлөхгүй.
·         Антикоагуляцийн эсрэг заалттай тохиолдолд бага тунт аспирин ба дипиридамолын хавсарсан эмчилгээг зөвлөнө.
·         Судсанд мэс засал хийх аргаар сэргийлэх эмчилгээ
·         Гүрээний артерийн (ГА) 70-99%-ийн нарийсалтай өвчтөнд гүрээний эндартерэктоми мэс засал (ГЭАЭ) зөвлөнө. ГЭАЭ мэс засал нь зөвхөн <6%-ийн мэс заслын үеийн хүндрэл бүхий туршлагатай төвд хийгдэнэ.
·         Сүүлчийн цусхомсрох харвалтын дараа аль болох хурдан (2 долоо хоногийн дараа) ГЭАЭ мэс заслыг хийхийг зөвлөнө.
·         ГА-ийн 50-69%-ийн нарийсалтай зарим өвчтөнд ГЭАЭ зөвлөх ч, ихэвчлэн өмнө нь талбөмбөлгийн шинж илэрсэн эрэгтэйчүүдэд давуу талтай. 50-69%-ийн нарийслын үед ГЭАЭ мэс заслыг зөвхөн мэс заслын үеийн хүндрэл илрэх эрсдэл <3%-тай төвд хийхийг зөвлөнө.
·         ГА-ийн <50% нарийсалтай өвчтөнд ГЭАЭ зөвлөхгүй.
·         Мэс заслын өмнө болон дараа өвчтөн антиагрегант эмчилгээ хэрэглэнэ.
·         Зөвхөн сонгосон өвчтөнд арьсаар нэвтрэн, гүрээний судасны дотор (перкутан транслуминал) ангиопластик буюу гүрээний артерийн стент (ГАС) тавихыг зөвлөнө. Үүнийг зөвхөн хүнд зэргийн шинж тэмдэг бүхий гүрээний артерийн нарийсалтай  өвчтөнд  хийнэ.  Тухайлбал,  ГЭАЭ-ийн  эсрэг  заалттай,  мэс заслаар хүрэх боломжгүй байрлал, өмнөх ГЭАЭ-ийн дараа нарийсалт дахих, туяа эмчилгээний дараах нарийсалтын үед ангиопластик буюу стент эмчилгээг зөвлөнө. Стент суулгахаас өмнөхөн болон дараа нь 1 сар хүртэл хугацаанд, өвчтөнд аспирин болон клопидогрел хавсарч өгнө.
·         Шинж тэмдэг бүхий гавлын доторх артерийн нарийсалтай өвчтөнд эндоваскуляр эмчилгээ зөвлөнө.




Comments

Popular Posts