СУВИЛАХУЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сувилахуйн төлөвлөгөө
Сувилгаа хийх зорилго, түүнд яаж хүрэхийг тодорхойлохыг сувилгааны үйл ажиллагааны гуравдугаар шатлал буюу төлөвлөх гэнэ.
Сувилгааны төлөвлөгөө нь
      тодорхой дэс дараалалтай
      өөр хоорондоо харилцан уялдаатай
      өвчтөн бүрт тохирсон
      эртнээс бэлтгэгдсэн
      сувилгаа хийж буй хүмүүс болон тухайн эмчлүүлэгчид тохирсон
      ойлгомжтой байна
      сувилгаа хийж буй сувилагчид гарын авлага болно
      үйлчлүүлэгчид ямар сувилгаа, яагаад хэрэгтэй байгааг ойлгоход  тусална
      шинжлэх ухааны үндэслэлтэй
      онол дээр тулгуурлагдсан
      практикт шалгагдсан
      тухайн хүнд болон орчинд тохирсон
      зорилгодоо тохирсон
      нөхцөл боломжоор хангагдсан
      маш тодорхой бичигдсэн
      тухайн хүнд ойлгомжтой бичигдсэн
      аюулгүй байдлыг хангасан
      дүнэх боломжийг хангасан
      тулгамдсан асуудлыг + зорилгыг + юу хийхийг + хэн оролцохыг тодорхойлно.

Сувилгааны оношинд тулгуурлан сайн төлөвлөсөн төлөвлөгөө гэдэг нь үйлчлүүлэгчид тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг.

сувилгааны онош
зорилго
хийгдэх ажил
цаг хугацаа
хариуцах эзэн
артерийн даралт ихдэсний улмаас толгой өвдсөн
артерийн даралтыг бууруулах
шинж тэмдэг
       амин үзүүлэлтийг цаг тутам хянаж тэмдэглэн дүгнэлт өгөх
       шингэний блансыг хянаж биеийн жинтэй харьцуулж дүгнэх
       шилэн хүзүүнд хүйтэн жин тавих
       эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх
       хөлийг өндөрлөх
       хэвтрийн дэглэм сахиулах
       давсан зам дээр явуулах
08 цагаас эхлэн 2 цаг тутам
08 цагаас эхлэн 2 цаг тутам
10,14,16,20,22 цагт
эмчилгээний хуудсаар
2 цаг тутам
а/д  хэвийн болтол
12 цагт
су
су
су
су
са
ас
ас
су


сувилгааны онош
зорилго
хийгдэх ажил
цаг хугацаа
артерийн даралт ихдэсний улмаас толгой өвдсөн
артерийн даралтыг бууруулах
орчин
       дулааны  хэмжээг 18 хэм байлгах, өрөөнд агаар оруулах
        өрөөнд чийгшүүлэгч тавих
       гэрлийг  бүдэг байлгах
       орыг тав тухтай байлгах, цэвэрлэх
хоол
       стол № 7 хоол өгөх
       ар гэрээс ирэх хоолонд хяналт тавих
      хоолзүйчээс зөвлөгөө авах
хувцаслалт
       хувцаслалтанд хяналт тавих
       биед эвтэйхэн чөлөөтэй хувцас өмсгөх, сольж өгөх
2 цаг тутам
тогтмол
тогтмол
08,12,15,19
08,10,13,16,18
тогтмол
1,3,5,7 өдөр

онош
төлөвлөгөө
залгих чадвар буурсан
  1. зөв залгиулах дасгал хийлгэх
  2. хооллох үед эмчлүүлэгчийг зөв суулгах
  3. хоолны хэмжээг багасган давтамжийг ихэсгэх
  4. хоолыг шингэн хэлбэрээр бэлтгэх
  5. шаардлагатай тохиолдолд гуурсаар хооллох
  6. хоол зүйчээс зөвлөгөө авах
  7. хооллолтын байдалд хяналт тавих
бөглөрөх эрсдэл үүссэн
  1. эмчлүүлэгчийг бөглөрхөөс сэргийлж суугаа байдалд хооллох, хахах, цацахаас сэргийлж сувилагч гардан хооллох
  2. хоолны хэмжээг багасган давтамжийг ихэсгэх
  3. хоолыг хагас шингэн хэлбэрээр бэлтгэх
  4. хоололтын байдалд хяналт тавих
хоол тэжээлийн тэнцвэр алдагдсан
  1. хоол зүйчээс зөвлөгөө авах
  2. хоолны хэмжээг багасган давтамжийг ихэсгэх
  3. хоолны өнгө үзэмжийг сайжруулах
  4. хоолонд жимс, ногоо түлхүү хэрэглэх
амьсгалын хэв маягийн өөрчлөлттэй
  1. эмчлүүлэгчийг хагас суугаа байрлалд байрлуулах / дэрийг өндөрлөх, цээжийг өндөрлөх гэх мэт /
  2. амьсгалын дасгал хийлгэх
  3. амьсгал болон, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хянах
  4. өрөөнд агаар оруулах, шаардлагатай тохиолдолд хүчилтөрөгч хамраар өгөх
  5. өрөөний чийгшилтийг хянах, чийгшүүлэх
  6. захын эрхтэнд иллэг хийх
  7. хөлийг өндөрлөх
амьсгалын замын цэвэршилт алдагдсан
  1. цээжинд иллэг хийх, доргиох массаж хийх
  2. эмчлүүлэгчийг цэр гаргах байрлалд хэвтүүлэх
  3. цэр гаргах тагтай шил бэлтгэж өгөх, цэрний өнгө, үнэр, хэмжэ, тогтцонд хяналт тавьж үнэлгээ өгөх
  4. бүлээн утлага хийх
  5. цээжинд бумба тавих
  6. дээрх асаргааны 4,5 ын төлөвлөх
биеийн хөдөлгөөн алдагдсан
  1. эмчлүүлэгчийг ая тухтай байрлалд байлгах
  2. байрлал солих, босох зэрэгт сувилагч туслах
  3. гар хөлөнд иллэг хийх
  4. гар, хөл, биенд нойтон алчуураар арчилт хийх
  5. хөдөлгөөн засалчаас зөвлөгөө авах, дасгал хийлгэх
  6. босох суух зэрэгт шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах
  7. эмчлүүлэгчид шаардлагатай зүйлсийг ойр байлгах...гэх мэт
алхах чадвар алдагдсан
  1. хөдөлгөөн засалчаас зөвлөгөө авах, дасгал хийлгэх
  2. босох суух зэрэгт шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах
  3. хөлөнд иллэг хийх
  4. бие засах газрын ая тухыг хангах, туслах
  5. шаардлагатай тохиолдолд сувилагч туслах... гэх мэт
бие даах чадваргүй болсон
  1. хооллох болон хувцас солих зэрэгт сувилагч туслах
  2. бүтэн биеийн угаалга хийх
  3. хэсэгчилсэн угаалга хийх / ам, гар, хөл гэх мэт /
  4. бие засах зэрэгт туслах, бие засах газрын ая тухыг хангах
  5. 2 цаг тутам байрлалыг солих, арьсанд үнэлгээ хийх
  6. орыг цэвэрлэх, цагаан хэрэглэлийг солих
  7. биенд иллэг хийх / гар, хөл, толгой гэх мэт заана /
  8. агаарт гаргах, салхилуулах
  9. зураг зурах зэрэг өөрийн хийж чадах зүйлсийг хийлгэх
  10. ар гэрийнхэнийг ойр байлгах
  11. асран хамгаалагчид асаргааны талаар зааж сургах
  12. баасны гарц, шингэний бланс зэргийг үнэлэх
  13. хөдөлгөөн засалчаас зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн хийлгэх... гэх мэт
нойргүйдэл
  1. нойрыг үнэлэх
  2. орны ая тухтай байдлыг хангах
  3. өрөөнд агаар оруулах, чийгшүүлэх
  4. унтахаас өмнө хоол идүүлэхгүй байх
  5. хөлийг бүлээн усанд дүрэх
  6. толгой болон хөл гарт иллэг хийх
  7. толгойнд иллэг хийн угаах
  8. унтахаас өмнө зурагт болон гар утас, нойр хулжаах зүйлсийг хэрэглүүлэхгүй байх
  9. сэтгэл санаа тайвшруулах дасгал хийлгэх, зааж өгөх
  10. амьсгалын дасгал хйилгэх, зааж өгөх
ой санамж муудсан
  1. өдрийн зөв дэглэм сахиулах, дэглэмийг өөрчлөхөөс зайлсхийх
  2. ой санамж сайжруулах дасгал хийлгэх / өнгө ялгуулах, дүрс эвлүүлэх гэх мэт /,  үйлчлүүлэгчтэй харилцан ярилцах
  3. өдрийн тэмдэглэл хөтлүүлэн харилцан ярилцах
  4. сэтгэлзүйчээс зөвлөгөө авах
  5. шүлэг болон дуу цээжлүүлэх
  6. түр зуурын ой санамжыг сэргээх зорилгоор кино үзүүлж харилцан ярилцах
  7. хооллох хувцаслах үе шат бүрийг зааварчилж зөвлөх
халуурсан
  1. эмчлүүлэгчийг хэвтрийн дэглэм сахиулах
  2. биеийн халууныг 2 цаг тутам хэмжин тэмдэглэл хөтлөх
  3. дух болон шилэн хүзүүнд хүйтэн жин тавих
  4. эмчлүүлэгчийн хувцасыг нимгэлж хөнгөн зүйлээр хучих
  5. нимгэн арьстай хэсгүүдэд чийгтэй арчилт хийх
  6. хөлөрсөн тохиолдолд эмчлүүлэгчийн дотуур хувцас болон ор, хөнжлийн даавууг солих
  7. өрөөнд агаар оруулж өрөөний хэмийг багасгах
  8. шингэнийг хангалттай хэмжээгээр ойр ойрхон, бага багаар уулгах


Comments

Popular Posts