СУВИЛАГЧИЙН ГАРДАН ҮЙЛДЛҮҮДИЙН СТАНДАРТ

НЭГ. ГАРДАН ҮЙЛДЭЛ ХИЙХЭД БАРИМТЛАХ ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

Зорилго:
Сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн, шуурхай үзүүлэхэд оршино.

Тодорхойлолт:
Үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх сувилагчийн гардан хийх ажилбарууд.

Заалт:
Эмчийн заавраар эмчлүүлэгчдэд хийхийг зөвшөөрсөн ажилбарууд, сувилахуйн тусламж үйлчилгээ, асаргааны бие даасан үйлдлүүд.

Эсрэг заалт:
Сувилагчийн ажиглалт, үнэлгээний үр дүнд тухайн нөхцөл байдлаас үйлчлүүлэгчийн биед гарч болох өөрчлөлт, тухайн гардан ажилбарын өвөрмөц эсрэг заалтуудыг анхаарах.

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
·         Ажилбар хийх орчныг зөв сонгон, зохион байгуулсан байх;
·         Тухайн ажилбарт шаардлагатай өвөрмөц, хэрэглэгдэх зүйлсийг бэлэн болгосон байх;
·         Үйлчлүүлэгчийг сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд бэлтгэх, тухайн үйлдлийн талаар мэдлэг олгох, сэтгэл зовнилгүй болгосон байх;
·         Сувилагч гардан ажилбарыг мэргэжлийн үүднээс өндөр түвшинд хийж гүйцэтгэх мэдлэг, дадлага, туршлагатай байх;

Үйлдлийн явц:
·         Сувилагч үйлчлүүлэгчтэй мэндэлнэ.
·         Сувилагч өөрийгөө танилцуулна.
·         Эмчийн заалт болон үйлдэл хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана.
·         Үйлчлүүлэгчид гардан ажилбар хийхийн өмнө үйл ажиллагаагаа танилцуулж, ойлгуулан зөвшөөрөл авна.
·         Гараа угаана.
·         Бэлтгэсэн хэрэглэгдэх зүйлсийг үйлчлүүлэгчийн дэргэд авчирна.
·         Бээлий өмсөнө.
·         Хэрэглэгдэх материал болон эмийн бодисын хүчинтэй хугацаа, ариун байдлыг шалгана.
·         Зөвхөн үйлдэл хийх хэсгийг ил гаргана.
·         Талбайг зөв сонгоно.
·         Үйлдлийг дэс дарааллын дагуу зөв, түргэн, шуурхай гүйцэтгэнэ.
·         Үйлдэл хийж буй явцдаа үйлчлүүлэгчтэй байнга харьцана.

Үйлдлийн дараа:
·         Үйлдэл хийсэн талбайг шалгана.
·         Үйлчлүүлэгчид шаардлагатай зөвлөгөөг өгнө.
·         Хэрэглэсэн материалыг цэвэрлэж хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Бээлийгээ тайлж, гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Хийх гэж буй үйлдлээ тайлбарлан ойлгуулах;
·         Үйлдлийг хийж дууссаны дараа тодорхой хугацаанд хянах;
·         Тухайн гардан ажилбарыг хийх мэдлэг дутмаг, арга техникийг сайн эзэмшээгүйгээс, хэрэглэгдэх эмийн бодис болон бусад хэрэглэгдэх материалын хүчинтэй хугацаа, зөв хадгалалт, ариун байдал, халдвар хамгааллын дэглэм, эсрэг заалт зөрчигдсөнөөс үйлчлүүлэгчид нэмэлт зовиур, хүндрэл учруулахаас урьдчилан сэргийлж, байнга анхаарч ажиллана.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


ХОЁР. ГАР УГААХ

Зорилго:
·         Эмнэлгийн мэргэжилтнүүдийн гарт эсвэл эмчлүүлэгчийн арьсан дээрх халдвар үүсгэгчээс эмчлүүлэгчийг хамгаалах;
·         Халдвар үүсгэгчээс өөрийгөө болон тусламж үйлчилгээний орчинг хамгаалах;

Тодорхойлолт:
Гар дээр байнга оршдог суурьшмал бичил биетэнд нөлөөлөлгүйгээр гадны, түр зуурын бичил биетнийг цөөрүүлэх.

Заалт:
·         Нүдээр харахад илэрхий бохирдсон, уураг агуулсан бодис, цус болон биеийн шингэн, спор үүсгэгч нянгаар бохирлогдсон эсвэл сэжигтэй тохиолдолд, бие засах өрөөнд орсны дараа;
·         Энгийн аргаар гар угаах арга техник нь эмнэлгийн орчинд ажиллаж  буй хүмүүс, ялангуяа үйлчлүүлэгчдэд эмчилгээ, асаргаа, сувилгаа хийдэг бүх (эмч, сувилагч, лаборант, бага эмч, гал тогооны ажилчид, туслах ажилчид) хүмүүст зориулагдсан болно.

Эсрэг заалт: Үгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Халуун хүйтэн (бүлээн) ус;
·         Зөөлөн үстэй сойз;
·         Саван;
·         Гарын алчуур эсвэл зориулалтын цаасан алчуур;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Хэрэгтэй бүх зүйлс байгаа эсэхийг шалгах, шаардлагатай бол үйлдлээ эхлэхээс өмнө цэвэрлэх.
·         Хэрэглэгдэх зүйлс бүрэн эсэхийг шалгах;
·         Гарын хэсэгт тавигдах шаардлага:
ü  Хумс будаггүй, богино байх;
ü  Ямар нэг ил шархгүй;
ü  Гоёлын зүйлс, бөгжгүй;
ü  Ханцуй богино эсвэл хойш эргүүлэн шуусан байх;

Үйлдлийн явц:
Гар угаах:
1.    Усаа тохируулна.
2.    Гарын тохой хүртэл гараа норгоно.
3.    Савангаа гарын алгандаа хөөсөртөл нь савандаад угаалтуур болон савангийн тавиурт хүргэлгүйгээр савангаа буцааж тавина. Алгаа хооронд нь үрж саванг хөөсрүүлнэ.
4.    Нэг гарыг нөгөө гарын алга, ар тал, хурууг үрж цэвэрлэнэ.
5.    Хоёр гарын хуруунуудын завсрыг үрж цэвэрлэнэ.
6.    Хуруунуудын үеэр нугалж алган дотроо хуруунуудыг сайн үрнэ.
7.    Эрхий хурууг гарын алган дотор эргүүлэн үрнэ.
8.    Гарын хуруунуудыг гарын алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ.
9.    Урсгал усаар савангаа арилгана.
10.  Гар тань таны тохойноос өндөрт байна.
11.  Дээрх үйлдлүүдийг 4-5 удаа давтан 40-60 секундийн туршид хийнэ.
12.  Гарыг цэвэр алчуур эсвэл цаасан алчуураар арчина.
13.  Крантаа цаасан алчуураар эсвэл цэвэр алчуураар жийрэглэн хаана.

Гар халдваргүйтгэх:
Хэрэв нүдээр харахад илэрхий бохирлогдоогүй болон эмчлүүлэгчид эмнэлзүйн үзлэг хийсний дараа:
·         Спирттэй суурьтай гар халдваргүйтгэх уусмал алган дээрээ хангалттай хийгээд гар угаах техникийн дагуу хоёр гараа сайтар үрж 30 секундийн туршид халдваргүйтгэнэ.
·         Гараа хатаана.

Үйлдлийн дараа:
·         Хэрэглэгдэх зүйлс цэвэр байна.
·         Угаалтуур цэвэр байна.
·         Алчуураа хатаана, хэт норсон, бохирдсон тохиолдолд алчуураа солино.

Анхаарах зүйлс:
·         Эмнэлгийн ажилчид гар угаах зөв арга техникээр ажиллаж байгаа эсэхэд ахлах сувилагч нар мэргэжлийнхээ дагуу хяналт тавих ба мөн бие биедээ хариуцлагатай хандах хэрэгтэй.
·         Ахлах сувилагч нь дараах тохиолдлуудад гараа энгийн аргаар заавал угааж байхыг үйлчлүүлэгчтэй ойр ажилладаг мэргэжилтнүүдээс шаардана. Үүнд:
ü  Үйлчлүүлэгчдэд хүрэхийн өмнө;
ü  Үйлчлүүлэгчдэд ямар нэг ажилбар хийхийн өмнө;
ü  Биеийн шингэнтэй харьцсаны дараа;
ü  Үйлчлүүлэгчдэд хүрсний дараа;
ü  Үйлчлүүлэгчдэд хүрээгүй ч түүний эргэн тойрны эд зүйлд хүрсний дараа;
ü  Бие зассаны дараа ба өмнө;
ü  Ханиаж, найтаахдаа амны алчуур хэрэглэхийг шаардах (ханиалгын эрүүл ахуйг баримтлах);
ü  Бөгж, цаг, бугуйвч зэрэг гоёл чимэглэлтэй гарыг сайн угаах боломжгүй тул эмнэлгийн орчинд гоёл чимэглэлгүй ажиллах;
ü  Гарын хумс будагтай, хиймэл хумстай байхыг хориглох;
ü  Хэрэв гар дээр тань ил шарх байвал эмчилгээний лент наах эсвэл бээлий өмсөх;
ü  Гар угааж байх явцдаа газар ус дусаахгүйг хичээ;
ü  Микро организм гутлын улаар дамжиж амархан үржинэ;

Үйлдлийг гардан гүйцэтгэгч:
Эмнэлгийн орчинд ажиллаж  буй хүмүүс, ялангуяа үйлчлүүлэгчдэд эмчилгээ, асаргаа, сувилгаа хийдэг бүх (эмч, сувилагч, лаборант, бага эмч, гал тогооны ажилчид, туслах ажилчид) мэргэжилтнүүд;

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


ГУРАВ. БЭЭЛИЙ ӨМСӨХ

Танилцуулга:
Хүний арьс хамгаалах том хориг болдог бол бээлий нь нэмэлт хамгаалалт болдог. Эмнэлгийн ажилтнууд бээлийг хэрэглэснээр:
·         Мэргэжлээс шалтгаалах халдварт өртөх
·         Эмчлүүлэгчийн биед байгаа түр зуурын бичил биетнээр гар бохирдох
·         Эмнэлгийн ажилтны гарын хэвийн бичил биетнээр эмчлүүлэгч халдварлах эрсдэл тус тус буурна.

Мэс заслын бээлий:
Бүх төрлийн мэс ажилбар, төрөлт удирдах, судсанд катетр тавих, судсаар хийж байгаа радиологийн ажилбар, төвийн судасны ажилбар, хоол боловсруулах бус замаар хооллох, химийн эмчилгээний үед, арьсан доорх эдтэй мөн цусны урсгалтай хавьтах бүх ажилбарын үед өмсөнө.
     Нэг удаагийн хэрэглээний үзлэгийн бээлий:
Цус болон биеийн шүүрэл, тэдгээрээр бохирлогдсон эд зүйлтэй харьцах тохиолдолд, цус салст бүрхүүл гэмтсэн арьс, халдвартай эд зүйлстэй харьцах, халдварт өвчний дэгдэлт, яаралтай тусламжийн үед, судсаар шингэн залгах, салгах, судсаар тариа хийх цус юүлэх, үтрээний үзлэг хийх, мөгөөрсөн хоолойн шүүдэс гуурсаар соруулах үед өмсөнө.
     Ахуйн болон бат бүх гэр ахуйн хэрэглээний бээлий:
Зузаан резинэн бээлийг бохир багаж буюу бусад зүйлүүд, хог хаягдал ба цагаан хэрэглэлтэй харьцах, байр орчны цэвэрлэгээ болон бохирдсон гадаргууг цэвэрлэхэд өмсөнө. Энэ төрлийн бээлийг цэвэрлэсний дараа дахин хэрэглэж болно.

Зорилго:
Бээлий нь эмчлүүлэгч болон эмнэлгийн ажилтнуудыг бичил биетнээр бохирдохоос хамгаалдаг.

Тодорхойлолт:
Эмнэлгийн нөхцөлд халдвар эсэргүүцэх дэглэм баримтлан бээлий өмсөх.

Заалт:
Эмнэлгийн , халдвартай, ариун бус нөхцөлд бүх төрлийн сувилхуйн гардан ажилбарыг хийхийн өмнө халдвараас өөрийгөө хамгаалах, бусдад халдвар дамжуулахаас урьдчилан сэргийлэх тохиолдол бүрт.

Эсрэг заалт:
Ариун бээлийний хугацаа дууссан ба бүрэн бүтэн байдал алдагдсан, мөн хэрэглэсэн бээлийг дахин хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Бээлий;
·         Гарын хэмжээнд тохирсон бээлий;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
·         Хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэнэ, шалгана.
·         Бээлийг өмсөхийн өмнө технологийн дагуу гарыг угаасан байна.

Үйлдлийн явц (Мэс заслын ариун бээлий):
·         Гарын хэмжээнд тохирсон бээлийг сонгон авна.
·         Ариун бээлий болон түүний битүүмжилсэн уутны дотор талд хүрэхгүйгээр уутыг задалж, бээлийг ил гаргана.
·         Бээлийний эвхсэн хэсгээс гараараа барин бээлийг уутнаас сугалж гаргана.
·         Бээлийг өмсөхөөс өмнө бээлийний алган тал, эрхий хуруу хаашаа харж байгааг сайн харах хэрэгтэй.
·         Гараа бээлий руу шургуулж, эрхий болон бусад хуруунуудыг нь өмсөнө.
·         Бээлийний зөвхөн дотор гадаргууд хүрэх байдлаар бээлийг өмсөнө.
·         Дараа нь бээлийтэй гараар нөгөө бээлийний нугалаас руу оруулж бээлийний гадна талаас барьж бээлийг өмсөнө.
·         Бээлийтэй гарыг ямагт бүсэлхийнээс дээш түвшинд байлгаж, ариун биш ямар ч зүйлд хүрэхгүй.

Үйлдлийн дараалал: Бохирдсон бээлийг тайлах зарчим:
·         Аль нэг бээлийг амсраас нь барьж, гарын тал хүртэл тайлна. Бээлийний дотор тал гадагш эргэнэ. Хоёр дах бээлийг тайлахаас өмнө эхний бээлийг дутуу тайлж, нөгөө бээлийний гадна талд нүцгэн гараар хүрэхээс сэргийлнэ.
·         Эхний бээлийний хурууг тайлахгүйгээр хоёр дах бээлийний амсраас нь барьж гарын тал хүртэл тайлна.
·         Бээлийний дотор тал гадагш эргэнэ. Хоёр дах бээлийг дутуу тайлж, эхний бээлийний гадна талд нүцгэн гараар хүрэхээс сэргийлнэ.
·         Хоёр бээлийг зэрэг тайлна. Ингэхдээ нүцгэн гараар бээлийний зөвхөн дотор талд хүрч, болгоомжтой тайлах хэрэгтэй.
·         Бээлий нэг хэрэглээний эсвэл бүрэн бүтэн байдал нь алдагдсан бол зохих журмын дагуу хаяна. Хэрэв дахин хэрэглэдэг бол халдваргүйжүүлэх уусмал бүхий саванд хийнэ.
·         Бээлий жижигхэн цоорч, урагдсанаас та цус, бусад шингэнд хүрсэн байх эрсдэлтэй тул бээлийг тайлмагцаа гараа угаана. 

Анхаарах зүйлс:
·         Нэг эмчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлж байхдаа халдвартай хэсгээс халдваргүй хэсэг рүү дамжихдаа, эмчлүүлэгчид хүрсний дараа, халдвартай хэсэгт хүрэлцсэний дараа, цэвэр орчинд ажиллахын өмнө бээлийгээ солих буюу тайлах шаардлагатай.
·         Гепатит В, С ба ХДХВ-ын халдварын тархалт хамгийн өндөр байдаг орнуудад, 30 минутаас дээш хугацаанд үргэлжлэх хагалгаанд орохдоо, их хэмжээний цус, биеийн шингэнтэй харилцах тохиолдолд, өндөр эрсдэлтэй гэмтлийн мэс ажилбар хийхдээ бээлийг давхарлан өмсөх нь зүйтэй.
·         Буруу хадгалсан, урагдаж цоорсон бээлийг хэрэглэж болохгүй.
·         Цус, биологийн шингэнүүд зэрэг халдвартай материалтай ажиллахдаа заавал нэг удаагийн ариун бээлий хэрэглэн эмнэлгийн хог хаягдлын менежментийн зааврын дагуу цуглуулан устгалд өгөхөд бэлэн болгоно.
·         Хэрвээ бээлий халдвартай материалаар бохирдсон, үйлдлийн явцад цоорч урагдсан тохиолдолд тэр даруй бээлийг журмын дагуу тайлан устгалд өгч, гараа сайтар угааж ариун бээлий өмсөнө.
·         Бээлийтэй гараа нүд, хамар, амандаа хүрэх, лабораториос гарахыг хориглоно.
·         Ажлаа дууссаны дараа бээлийгээ тайлж, гараа сайтар савандаж угааж, халдваргүйтгэнэ.

Үйлдлийг гардан гүйцэтгэгч:
Сувилагч, бага эмч, лаборант, их эмч.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


ДӨРӨВ. ТАРИЛГА ХИЙХЭД БАРИМТЛАХ АЮУЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилго:
Сувилагч тарилга хийхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бусдад хор нөлөөтэй эмнэлгийн хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Тодорхойлолт:
Аюулгүй тарилгын үндсэн зарчим нь нэг удаагийн тариураар тун бүхий савтай эмийг, нэг удаа хэрэглэж, аюулгүй хайрцагт хийж устгахад оршино.

Заалт:
·         Тарилга хийх тухай эмчийн заалтаар;
·         Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эмнэлгийн сувилагч мэргэжилтэн тарилга хийнэ.

Эсрэг заалт:
Үйлчлүүлэгчээс тухайн эмийн бодисын харшил, бусад сөрөг нөхцөл байдал бий эсэхийг асуун шалгаж тодруулна.

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:

Аюулгүй тарилга хийх багаж хэрэгсэлд тавих шаардлага:
·         Тарилга бүрийн зүү, тариур нь ариун, нэг удаагийн хэрэглээний, чанарын шаардлага хангасан байна.
·         Эмнэлгийн мэргэжилтэн зүү, тариурын чанарын баталгаа, дуусах хугацаа, уутны бүрэн бүтэн байдлыг шалгана. Хэрэв зүү тариурын хэрэглэх хугацаа дууссан, уутны бүрэн бүтэн байдал алдагдсан, норж гэмтсэн бол зүү тариурыг хэрэглэхгүй.
·         Тарилгын эмийн аюулгүй байдал, орчин
·         Тарилгын эмийн хугацаа дууссан, бүрэн бүтэн байдал нь алдагдсан, физик шинж чанарт өөрчлөлт гарсан бол хэрэглэж болохгүй.
·         Эм, бэлдмэл бүрийн хэрэглэх, хадгалах, хамгаалах өвөрмөц зааврыг мөрдлөг болгон, шалгана.
·         Тарилгыг цусаар дамжих болон бусад халдвараас сэргийлж зориулалтын аюулгүй, цэвэр орчинд гүйцэтгэнэ.
·         Гараа угаана.
·         Бээлий өмсөнө. Хэрэв гарын арьс нь гэмтэл, ил шархтай бол тохирох боолт хийж, нэг удаагийн хэрэглээний бээлий өмсөнө.
·         Зүү тариур, тарилгын ариун дэлгэц, аюулгүй хайрцгийг бэлтгэнэ.


Үйлдлийн явц:
·         Сувилагч үйлчлүүлэгчтэй мэндэлнэ.
·         Сувилагч өөрийгөө танилцуулна.
·         Эмчийн заалт болон тарилга хийлгэх үйлчлүүлэгч мөн эсэхийг шалгана.
·         Үйлчлүүлэгчид тарилга хийх гэж буй талаар хэлж ойлгуулан, зөвшөөрөл авч, тарилгын явцад огцом хөдлөх, цочихгүй байхыг үйлчлүүлэгчид сануулна.
·         Бэлтгэсэн хэрэглэгдэх зүйлсийг үйлчлүүлэгчийн дэргэд авчирна.
·         Хэрэглэгдэх материал болон эмийн бодисын хүчинтэй хугацаа, ариун байдлыг шалгана.
·         Сонгосон тариурыг уутнаас онгойлгох хэсгээр нь зааврын дагуу нээж ариун дэлгэц дээр тавьж бэлтгэнэ.
·         Тарих эмийн бодисоо зааврын дагуу 3 удаа уншиж шалгана.
·         Эмийн бодисын онгойлгох хэсгийг, тариа онгойлгогч хөрөө хэрэглэн, ариутгагч бодис бүхий хөвөн, самбай бөмбөлгөөр ороон хуруугаа хамгаалж онгойлгоно.
·         Сонгосон тариурын зүүний таглааг авч юунд ч хүргэхгүйгээр тун шил болон, флаконоос эмийн бодисыг соруулна.
·         Олон удаагийн тун бүхий савтай эм хэрэглэж байгаа тохиолдолд соруулах бүрдээ бөглөөг зориулалтын ариутгалын уусмал бүхий хөвөн бөмбөлгөөр ариутгаж, шинэ зүүгээр хатгана.
·         Эмийн бодисын соруулахдаа баруун гарт тариурыг, зүүн гарт эмийн бодисыг барьсан байна.
·         Эмийн бодисын соруулж дуусаад ампул болон флаконыг хогийн саванд хаяна.
·         Үйлчлүүлэгчид тарилга хийх биеийн хэсгийг ил гарган, тарих талбайг сонгоно.
·         Тарилгыг гүйцэтгэхийн яг өмнө, хатгах талбайг ариутгасны дараагаар эмийн бодистой тариурын зүүний хамгаалагчийг авна.

Үйлдлийн дараа:
·         Зүү тариурыг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Тариурын зүүг тариураас салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “ нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Эмчилгээнд хэрэглэгдэж буй зүү, тариурын үзүүр хэсэг, поршин зэрэгт гар болон ариун биш зүйлд хүрсэн тохиолдолд бохирлогдсон гэж үзэн зүү тариурыг хэрэглэхийг хориглоно.
·         Хэрэглэгдэх зүү тариурын хадгалалтын хугацаа зөв эсэх, ажилбарыг гүйцэтгэх явцад болгоомжгүй байдлаас зүүнд хүрэхээс сэргийлэх, бохирдсон зүү тариурыг дахин хэрэглэхгүйгээр шууд аюулгүй хайрцагт хийж устгана.
·         Эмнэлгийн мэргэжилтнүүд нь аюулгүй тарилгаас үүдэн гарах халдвараас сэргийлэхийн тулд шаардлагагүй тарилга хийхээс зайлсхийж, тарилгын бус замаар хэрэглэх эмчилгээний хэлбэрүүдийг үйлчлүүлэгчид санал болгоно.

Аюулгүй хайрцгийг хэрэглэх:
·         Аюулгүй хайрцгийг хэт дүүргэж үл болно. Аюулгүй хайрцгийн гуравны хоёр нь дүүрмэгц битүүмжлэн устгалд өгнө.
·         Аюулгүй хайрцгийг устгахаар тээвэрлэхдээ битүүмжилсэн байх шаардлагатай.
·         Аюулгүй хайрцгийг нэгэнт хааж, битүүмжилсэн бол дахин нээж, суллаж, дахин ашиглаж үл болно.
·         Эмнэлгийн мэргэжилтэн өөрийгөө болон бусдыг бохирдсон тарилгын зүйлд өртөж, халдвар авахаас хамгаална.
·         Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын устгах тухай холбогдох тушаал зааврыг баримтлан аюулгүй хайрцгийг устгана.

Хориглох зүйлс:
·         Нэг удаагийн зүү, тариурыг дахин хэрэглэж үл болно.
·         Нэг үйлчлүүлэгчид нэгэнт хэрэглэсэн зүү тариурыг тухайн үйлчлүүлэгчид давтан хэрэглэхийг хориглоно.
·         Тарилгын нэг уусмалаас олон үйлчлүүлэгчид хувааж соруулж үл болно.
·         Тарилгын уусмалын бөглөөнд зүүг хатган орхиж үл болно.
·         Бохир, зориулалтын бус орчинд тариа хийхийг хориглоно.
·         Олон дахин ашигладаг саванд удаан хугацаагаар нойтон хадгалсан хөвөн бөмбөлгийг тарилгад хэрэглэж үл болно.
·         Хэрэглэсэн тариур, систем, бээлий болон цусаар бохирлогдсон эмнэлгийн тусгай хог хаягдлыг гараар тоолж үл болно.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.






ТАВ. ТУНШИЛААС ЭМИЙН БОДИС СОРУУЛЖ ТАРИХ АРГА ТЕХНИК

Зорилго:
Тарилга хийхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бусдад хор нөлөөтэй эмнэлгийн хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Заалт:
Оношилгоо, эмчилгээний.

Эсрэг заалт: Байхгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Тохирох зүү, тариур;
·         Шаардлагатай туншилтай (ампултай) эмийн бодис;
·         Тарих талбай ариутгагч бодис;
·         Хөвөн бөмбөлөг;
·         Гараа хамгаалах материал (хуурай хөвөн бөмбөлөг);
·         Нэг удаагийн бээлий (шаардлагатай тохиолдолд);
·         Туншил зүсэгч (шаардлагатай тохиолдолд);
·         Наалдуулагч лент, аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Хийх ажлын зорилгыг танилцуулна.
·         Гараа угаана.
·         Тохирох зүү, тариурыг сонгон авна. Үүнд: Зүү, тариурын бүрэн бүтэн байдал, ариун ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Туншилтай тарианы бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Шаардлагатай тохиолдолд ариутгасан нэг удаагийн бээлий өмсөнө.
·         Тариурыг уутнаас гаргахын тулд “нээх” гэсэн хэсгээс эхлэн  2 / 3 хүртэл задлан, ариун дэлгэц дээр тавина.
·         Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
·         Туншилийн дээд хэсгээс барьж сэгсэрч, эсвэл нясалж, эмийн бодисыг доош туншилийн эх хэсэгт оруулна.
·         Туншилийн хүзүүг ариутгаж, хөрөөднө. Туншилийг шилээр хийсэн үед самбайгаар ороож, гараа хамгаална.
·         Туншилийн хөрөөдсөн хэсгийг болгоомжтой авна. (нийлэг туншилийг мушгина)
·         Туншилаас шингэнийг соруулна.
·         Зүүний хамгаалалтыг авч, тариурын хийг гаргана.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж, тарих талбайгаа зөв сонгоно.
·         Тариагаа эмчийн заасны дагуу хурдтайгаар хийнэ.

Үйлдлийн дараа:
·         Зүү тариурыг сугалан авч , арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Тариурын зүүг тариураас салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Таван зөвийн дүрэм баримтална.
·         Бэлтгэх бүх үйл явцад хэрэглэгдэх материалуудыг ариун газар хадгалах ёстой.
·         Зүүг хамгаалалтын уутнаас гаргасны дараа маш болгоомжтой харьцана.
·         Халдварлагдсан хог хаягдлыг журмын дагуу ангилагдсан эсэхийг шалгана.
·         Халдваргүйжүүлэх дэглэм сахих ба үйлчлүүлэгч халдвар авах,
·         Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгон, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


ЗУРГАА. ФЛАКОНТОЙ ЭМИЙГ НАЙРУУЛЖ ТАРИА ХИЙХ

Зорилго:
Тарилга хийхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бусдад хор нөлөөтэй эмнэлгийн хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Тодорхойлолт:                                                                                                                                    
Эмчийн заалтаар флаконтой эмийг тарих.

Заалт:                                                                                                                                               Оношилгоо, эмчилгээний.

Эсрэг заалт:   Байхгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Флаконтой эмийн бодис;
·         Найруулах уусмал;
·         Тохирох ариун зүү,тариур;
·         Ариутгагч уусмал;
·         Хөвөн бөмбөлөг;
·         Бохирын сав;
·         Нэг удаагийн ариун бээлий (шаардлагатай тохиолдолд);
·         Тун шил хөрөөдөгч (шаардлагатай тохиолдолд);
·         Наалдуулагч лент;
·         Аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Хийх ажилбарын зорилгыг танилцуулна.
·         Гараа угаана.
·         Тохирох зүү, тариурыг сонгон авна. Үүнд: Зүү, тариурын бүрэн бүтэн байдал, ариун ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Флаконтой тарианы бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Шаардлагатай тохиолдолд ариутгасан нэг удаагийн бээлий өмсөнө.
·         Тариурыг уутнаас гаргахын тулд “нээх” гэсэн хэсгээс эхлэн 2/3 хүртэл задлан, ариун дэлгэц дээр тавина.
·         Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
·         Зүү, тариурыг шалгаж, тариурт найруулах уусмалыг соруулж авна.
·         Тун шилнээс тариа найруулах шингэнийг соруулна.
·         Флаконтой эмийн түр төмөр таглааг хямсаагаар авч, резинэн тагийг спиртээр ариутгана.
·         Флаконтой эмийн бодисыг тарилгын ширээн (хатуу гадарга) дээр тавьж, соруулсан тариуртай уусмалын зүүг флаконы таг руу хатгана.
·         Флаконтой эмийн бодис руу уусмалаа ханыг дагуулан, шахна.
·         Флаконоо өөд нь харуулж, шахсан эмийнхээ хэмжээгээр флакон доторх агаарыг тариурт татаж авна.
·         Эмийн бодисыг бүрэн найрч дуустал хүлээнэ. (Гарын хооронд зөөлөн эргүүлж болно)
·         Флаконоо ширээн дээр тавьж, тариурт соруулсан агаарыг буцааж шахна.
·         Тариа найрч дуусмагц, шаардагдах тунг соруулан авна.
·         Зүүгээ сольж, ариун зүү хийсний дараа хийг гаргана.
·         Тарихын өмнө зүүний хамгаалагчийг авна.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж, тарих талбайгаа зөв сонгоно.
·         Тариаг зохих заалтын дагуу хурдтайгаар биед шахаж оруулна.

Үйлдлийн дараа:
·         Зүү тариурыг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Тариурын зүүг тариураас салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Эмийн бодисыг найруулахдаа түүнд тохирсон, хүрэлцэхүйц хэмжээний уусмалаар найруулна.
·         Таван зөвийн дүрэм баримтална.
·         Бэлтгэх бүх үйл явцад хэрэглэгдэх материалуудыг ариун газар хадгалах ёстой.
·         Зүүг хамгаалалтын уутнаас гаргасны дараа маш болгоомжтой харьцана.
·         Халдварлагдсан хог хаягдлыг журмын дагуу ангилагдсан эсэхийг шалгана.
·         Халдваргүйжүүлэх дэглэм сахих ба үйлчлүүлэгч халдвар авахаас сэргийлнэ.
·         Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгох, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


ДОЛОО. АРЬСАН ДОР ТАРИЛГА ХИЙХ АРГА ТЕХНИК

Зорилго:                                                                                                                                           Оношилгоо, эмчилгээний.

Тодорхойлолт:                                                                                                                                   Сувилагч эмчийн заалтаар эмийн бодисыг үйлчлүүлэгчийн арьсан дор тарьж үйлчилгээ үзүүлэх. 

Заалт:
Арьсан дор тарьж хэрэглэдэг эмүүдийг заалтын дагуу хийнэ. Үүнд:
·         Витамин, шиллэг эд;
·         Амьсгал зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эм;
·         Вакцин;
·         Мэдээ алдуулах, өвчин намдаах, наркотик эм;
·         Бусад;
Тарилгын талбай:
·         Бугалгын гадна ба дотор хажуу;
·         Далны доод хэсэг;
·         Хэвлий, хүйсний орчим;
·         Өгзгийн дээд хэсэг;
·         Гуяын урд, гадна хажуу хэсэг;

Эсрэг заалт:  Үгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Тарих эм;
·         Тариур 1-3 мл;
·         Зүү 23Gх1;
·         Ариутгагч уусмал;
·         Ариутгасан хөвөн бөмбөлөг;
·         Бохирын сав;
·         Ариун бээлий;
·         Тун шил хөрөөдөгч (шаардлагатай тохиолдолд);
·         Наалдуулагч лент;
·         Аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Хийх ажилбарын зорилгыг танилцуулна. Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Тохирох зүү, тариурыг сонгон авна. Үүнд: Зүү, тариурын бүрэн бүтэн байдал, ариун ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Эмийн бодисын бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Шаардлагатай тохиолдолд ариутгасан нэг удаагийн бээлий өмсөнө.
·         Тариурыг уутнаас гаргахын тулд “нээх” гэсэн хэсгээс эхлэн 2/3 хүртэл задлан, ариун дэлгэц дээр тавина.
·         Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
·         Зүү, тариурыг шалгаж, тариурт эмийн бодисыг соруулж авна.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж, тарих талбайгаа зөв сонгоно.
·         Тарих талбайгаа ариутгана.
·         Арьсаа чимхэж барина.
·         Зүү тариураа, арьстай 45-60 хэмийн өнцгөөр хатгана.
·         Бүлүүрийг хойш татаж, судас таарсан эсэхийг шалгана. Хэрэв судас таарсан бол өөр зүү тариураар өөр газар тариаг дахин хийнэ.
·         Эмээ аажим шахна.
·         Зүү тариурыг сугалж авна.

Үйлдлийн дараа:
·         Зүү тариурыг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Тариурын зүүг тариураас салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “ нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.

Анхаарах зүйлс:
·         Зүү хатгасны дараа судас дайрсан үгүйг заавал шалгана. Судас дайрсан тохиолдолд өөр газар, өөр зүү тариураар хатгана.
·         Таван зөвийн дүрэм баримтална.
·         Бэлтгэх үйл явцад хэрэглэгдэх материалуудыг ариун газар хадгалах ёстой.
·         Зүүг хамгаалалтын уутнаас гаргасны дараа маш болгоомжтой харьцана.
·         Халдварлагдсан хог хаягдлыг журмын дагуу ангилагдсан эсэхийг шалгана.
·         Судас хагарч, хөхрөх
·         Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгох, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


НАЙМ. БУЛЧИН ТАРИЛГА ХИЙХ АРГА ТЕХНИК

Зорилго:                                                                                                                                                 Тарилга хийхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бусдад хор нөлөөтэй эмнэлгийн хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Тодорхойлолт:                                                                                                                                                Эмчийн заалтаар эмийн бодисыг үйлчлүүлэгчийн булчинд тарьж үйлчилгээ үзүүлэх.   

Заалт:                                                                                                                                                           Эмчийн заалтаар эмийг булчинд тарьж хийх. Тарилгын талбай:
·         Өгзгийн гадна дээд хэсэг;
·         Өгзгийн урд дээд хэсэг;
·         Мөрний булчин;
·         Гуяын гадна дунд хэсэг;
·         Гуяын урд дунд хэсэг;      

Эсрэг заалт: 
Булчинд тарьж хэрэглэдэггүй эмүүдийн заалттай ижил байна.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Тарих эм;
·         3-5 мл-ийн тариур;
·         Зүү 20-23Gх 1”-3”;
·         Ариутгасан хөвөн бөмбөлөг;
·         Ариун бээлий;
·         Тун шил хөрөөдөгч (шаардлагатай тохиолдолд);
·         Наалдуулагч лент;
·         Ариутгагч уусмал;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Хийх ажилбарын зорилгыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Тохирох зүү, тариурыг сонгон авна.
·         Зүү, тариурын бүрэн бүтэн байдал, ариун ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Эмийн бодисын бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Шаардлагатай тохиолдолд ариутгасан нэг удаагийн бээлий өмсөнө.
·         Тариурыг уутнаас гаргахын тулд “нээх” гэсэн хэсгээс эхлэн 2/3 хүртэл задлан, ариун дэлгэц дээр тавина.
·         Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
·         Зүү, тариурыг шалгаж, эмийн бодисыг соруулж авна.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж, тарих талбайгаа зөв сонгоно.
·         Тарих талбайг ариутгана.
·         Нэг гараар арьсыг тэнийлгэнэ.
·         Нөгөө гараар зүү тариурыг 90 хэмийн өнцгөөр булчингийн нэхмэл эдэд зүүний 2/3-ыг далд ортол хатгана.
·         Бүлүүрийг хойш татаж, судас дайрсан эсэхийг шалгана.
·         Гараа салгалгүйгээр бүлүүрийг аажим шахаж, эмийн бодисыг тарих хэсгийн булчинд оруулна.

Үйлдлийн дараа:
·         Зүү тариурыг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Тариурын зүүг тариураас салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Нярай болон хөлд ороогүй хүүхдэд өгзгийн гадна дээд хэсэгт тарилга хийж болохгүй.
·         Зүү хатгасны дараа судас дайрсан эсэхийг заавал шалгана.
·         Зүү хатгасны дараа судас дайрсан үгүйг заавал шалгана.
·         Судас дайрсан тохиолдолд өөр зүү тариураар хатгана.
·         Таван зөвийн дүрэм баримтална.
·         Бэлтгэх бүх үйл явцад хэрэглэгдэх материалуудыг ариун газар хадгалах ёстой.
·         Зүүг хамгаалалтын уутнаас гаргасны дараа маш болгоомжтой харьцана.
·         Халдварлагдсан хог хаягдлыг журмын дагуу ангилагдсан эсэхийг шалгана.
·         Судас хагарч, хөхрөх.
·         Тариурт хий орж, хийн бөглөрөл үүсэх,
·         Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгох, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


ЕС. СУДСАНД ТАРИЛГА ХИЙХ АРГА ТЕХНИК

Зорилго:                                                                                                                                                            Тарилга хийхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бусдад хор нөлөөтэй эмнэлгийн хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэхэд оршино.

Тодорхойлолт:                                                                                                                                    
Эмчийн заалтаар эмийн бодисыг үйлчлүүлэгчийн судсанд тарьж сувилхуйн үйлчилгээ үзүүлэх.

Заалт:                                                                                                                                                   Эмчилгээ, оношилгоо. Тарилгын талбай:
·         Тохойны;
·         Шагайны;
·         Сарвууны;
·         Эрхий хурууны арын;
·         Чамархайн хураагуур  (хүүхдэд) судаснуудыг голчлон сонгоно;

Эсрэг заалт: 
Судсанд тарьж хэрэглэдэггүй эмүүдийн заалттай ижил байна.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Тарих эм;
·         Тохирох зүү, тариур;
·         Чангалуур;
·         Ивүүр;
·         Ариутгасан хөвөн бөмбөлөг;
·         Ариун бээлий;
·         Тун шил хөрөөдөгч (шаардлагатай тохиолдолд);
·         Наалдуулагч лент;
·         Ариутгагч уусмал;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэж ирнэ.
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Хийх ажилбарын зорилгыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Тохирох зүү, тариурыг сонгон авна. Үүнд: Зүү, тариурын бүрэн бүтэн байдал ариун ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Эмийн бодисын бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Ариутгасан нэг удаагийн бээлий өмсөнө.
·         Тариурыг уутнаас гаргахын тулд  “нээх” гэсэн хэсгээс эхлэн 2/3 хүртэл задлан ариун дэлгэц дээр тавина.
·         Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
·         Зүү, тариурыг шалгаж, тариурт эмийн бодисыг соруулж авна.
·         Мөчнүүдийн хураагуур судсанд тарилга хийх тохиолдолд сонгосон судаснаасаа 2-4 см орчим дээр чангалуурыг зөвхөн хураагуур судасны урсгалыг хааж тараагуур судасны лугшилт мэдэгдэж байхаар бэхэлнэ.
·         Цусны урсгалын дагуу арьсыг арчиж ариутгана.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж, тарих талбайгаа зөв сонгоно.
·         Тарих талбайг ариутгана.
·         Зүү тариураа арьстай 10-15 хэмийн налуугаар судсаа чиглүүлэн, эхлээд арьсыг дараа нь судсыг хатгана.
·         Зүү судсанд орсон гэж үзсэн тохиолдолд бүлүүрээ хойш нь татаж шалгана.
·         Зүү судсанд орсон тохиолдолд чангалуурыг аажим суллана. Хэрэв цус шинжилгээнд авч буй бол цусаа авч дууссаны дараа чангалуурыг суллана.
·         Зүү судсанд байгаа эсэхийг дахин шалгана.
·         Эмийн бодисыг маш аажим шахна. Ялангуяа амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмүүд, хлорт кальци, эуфиллин зэрэг эмүүдийг эмчийн заалтаар маш болгоомжтой аажим шахна.



Үйлдлийн дараа:
·         Зүү тариурыг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Тариурын зүүг тариураас салгахгүйгээр дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Чангалуурыг зөв тавих;
·         Зүүг зөв сонгох;
·         Таван зөвийн дүрэм баримтална;
·         Бэлтгэх бүх үйл явцад хэрэглэгдэх материалуудыг ариун газар хадгалах ёстой;
·         Зүүг хамгаалалтын уутнаас гаргасны дараа маш болгоомжтой харьцана;
·         Халдварлагдсан хог хаягдлыг журмын дагуу ангилагдсан эсэхийг шалгана;
·         Судас хагарч, хөхрөх;
·         Тариурт хий орж, хийн бөглөрөл үүсэх;
·         Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгох, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй;

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


АРАВ. ДУСЛААР ШИНГЭН СЭЛБЭХ АРГА ТЕХНИК

Зорилго:                                                                                                                                           Эмчилгээний зорилгоор хураагуур судсанд тарилгыг дуслаар хийнэ.

Тодорхойлолт:                                                                                                                               
Сувилагч эмчийн заалтаар үйлчлүүлэгчийн биед дуслаар шингэн сэлбэх.

Заалт:
·         Хордлого тайлах;
·         Алдагдсан шингэнийг нөхөх;
·         Цус орлох шингэнийг сэлбэх;
Хатгах талбай:
·         Тохойны өмнөх;
·         Шагайны;
·         Сарвууны;
·         Эрхий хурууны арын;
·         Хүүхдэд чамархайн хураагуур судсыг голчлон сонгоно.

Эсрэг заалт:   
Үйлчлүүлэгч өндөр халуунтай, даралттай үед хийхгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Хэрэглэгдэх дуслын шингэн;
·         Дуслын систем;
·         Штатив;
·         Чангалуур;
·         Ивүүр;
·         Ариутгасан хөвөн бөмбөлөг;
·         Ариун бээлий;
·         Наалдуулагч лент;
·         Ариутгагч уусмал;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Аюулгүй хайрцаг;    

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ. Сувилагч уг үйлдлийг хийхийн өмнө үйлчлүүлэгчид хийх гэж буй дуслын нэр, үйлчилгээ, хийх хугацааг хэлж ойлгуулсан байх бөгөөд ажилбарт бэлтгэж, дуслын системийг хийгүй угсарсан байна.

Үйлдлийн явц:
·         Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэж ирнэ.
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Мөчнүүдийн хураагуур судсанд дусал тарилга хийх тохиолдолд сонгосон судаснаасаа 2-4 см орчим дээр чангалуурыг зөвхөн хураагуур судасны урсгалыг хааж, тараагуур судасны лугшилт мэдэгдэж байхаар бэхэлнэ.
·         Цусны урсгалын дагуу арьсыг арчиж ариутгана.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж, тарих талбайгаа зөв сонгоно.
·         Тарих талбайг ариутгана.
·         Зүү тариураа арьстай 10-15 хэмийн налуугаар судсаа чиглүүлэн, эхлээд арьсыг, дараа нь судсыг хатгана.
·         Судас тарилгыг хийх үйлдлийн адилаар систем, зүү хоёрыг угсраатайгаар хатгана.
·         Зүү судсанд орсон тохиолдолд (зүүний углуургад цус үзэгдмэгц) чангалуурыг суллаж, дуслыг тохируулна.
·         Тарилгын явцад үйлчлүүлэгчийн дэргэд байнга байж, биеийн байдлыг хянана.

Үйлдлийн дараа:
·         Дуслыг дуусгаад, хий оруулалгүй зүүг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Үйлчлүүлэгчийг хяналтад байлгана.
·         Дуслын системээс зүүг салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.


Анхаарах зүйлс:
·         Дуслаар шингэн сэлбэхийн өмнө сэлбэх шингэнийг биеийн хэмтэй ижил түвшинд бүлээсгэсэн байна.
·         Хэрэв толгой эргэх, чих шуугих, амьсгал давчдах, зүрх дэлсэх, ууц нуруугаар хөших, цусны даралт, биеийн халуун, судасны лугшилт, хэвийн хэмжээнээс өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл, дуслыг зогсоож, шаардлагатай арга хэмжээг авна.
·         Шингэнийг бүлээсгээгүй хийснээс үйлчлүүлэгчид хариу урвал өгөх.
·         Судас хатгах үйл ажиллагааны буруугаас судсанд хий орж, хийн бөглөөс үүсэх.
·         Халдваргүйн дэглэм муу баримталснаас цусанд халдвар орох зэрэг гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


АРВАН НЭГ. АРЬСАН ДОТОР ТАРИЛГА ХИЙХ АРГА ТЕХНИК

Зорилго:
Оношилгооны зорилгоор үйлчлүүлэгчийн арьсан дотор эмийн бодисыг оруулж, сувилхуйн тусламж үзүүлэх.

Тодорхойлолт:                                                                                                                                      Эмчийн заалтаар үйлчлүүлэгчийн арьсан дотор эмийн бодисыг оруулж, сувилхуйн тусламж үзүүлэх.

Заалт:                                                                                                                                                    Эмчийн заалтаар дараах тохиолдолд:
·         Эмийн бодис тохирох эсэх;
·         Зарим төрлийн халдварт өвчнийг илрүүлэх;
·         Амьтны ба ургамлын гаралтай, ямар нэг бодист харшилтай эсэхийг тодруулах;
·         Зарим төрлийн вакцин тарих;
Тарилгын талбай:
·         Шууны дунд 1/3-ийн дотор талын нимгэн арьстай гадаргуу.

Эсрэг заалт:
·         Халуунтай үед;
·         Арьсны гадарга дээр идээт болон шархлаат тууралттай үед, арьсны өнгө өөрчлөгдсөн үед;
·         Антибиотек болон антигистамины төрлийн эм хэрэглэснээс хойш 14 хоногийн дотор тарихгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Сорилын нарийн хуваарьтай (1 мл-ийн) тариур;
·         Зүү 25-27 Gх3/8- 1/2";
·         Тарилгын уусмал;
·         Хөвөн бөмбөлөг;
·         Ариутгагч уусмал;
·         Тун шил хөрөөдөгч;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Нэг удаагийн бээлий (шаардлагатай тохиолдолд);
·         Аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
Хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлдлийг үйлчлүүлэгчийн өрөөнд хийх бол сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэж ирнэ.
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Бээлий өмсөнө.
·         Зүү, тариурын бүрэн бүтэн байдал, ариун ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Эмийн бодисын бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
·         Тариурыг уутнаас гаргахын тулд “ Нээх “ гэсэн хэсгээс эхлэн 2/3 хүртэл задлан, ариун дэлгэц дээр тавина.
·         Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
·         Зүү, тариурыг шалгаж, тариурт эмийн бодисыг ( 0,1-0,3 мл ) соруулж авна.
·         Тарилгын талбайг сонгож, үйлчлүүлэгчийг зөв байрлуулна.
·         Тарилгын талбайг ариутгана.
·         Зүү тариураа гартаа зөв ( тариурын ховилтой хэсгээс ) барина.
·         Нөгөө гараа үйлчлүүлэгчийн бугуйн доогуур оруулан, шууны дунд хэсгээс барьж, арьсыг зөөлөн хоёр тийш тэнийлгэн татна.
·         Эмийн бодис соруулсан тариураа арьсны гадаргууд 3-5 хэмийн өнцөг үүсгэн барьж, зөвхөн зүүний үзүүрийг ортол хатгана.
·         Арьсны гадаргуу дээр цэврүү үүстэл аажуухан шахна.

Үйлдлийн дараа:
·         Тарьж дуусмагц зүүгээ сугалж авна.
·         Арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
·         Үйлчлүүлэгчийг хяналтад байлгана.
·         Хэрэглэсэн зүү тариураа салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “ Нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Тарианы баталгаат хугацаа, бүрэн бүтэн байдлыг 3 удаа шалгана.
·         Антигистамины эм хэрэглэснээс 14 хоногийн дараа сорил тавина.
·         Харшил ид хөдөлж байгаа үед сорил тавихгүй.
·         Таван зөвийн дүрмийг баримтална.
·         Тарих талбайг зөвхөн нэрмэл усаар ариутгана.
·         Арьсан дотор сорил тавьсны дараа ус хүргэхгүй, маажихгүй, даарахгүй байхыг үйлчлүүлэгчид зөвлөх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд сорилын хариу буруу гарах, бусад хүндрэл гарч болзошгүйг тайлбарлана.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.



АРВАН ХОЁР. ХУРААГУУР СУДАС ХАТГАЖ, ШИНЖИЛГЭЭНД ЦУС АВАХ

Зорилго:                                                                                                                                          Оношлогоо, эмчилгээний.

Тодорхойлолт:                                                                                                                                             Эмчийн заалтаар үйлчлүүлэгчийн хураагуур судсыг хатгаж, шинжилгээнд цус авч, сувилахуйн тусламж үзүүлэх.

Заалт:                                                                                                                                             
·         Цусан дахь цөсний будагч бодисын хэмжээг тодорхойлох;
·         Цусанд биохимийн шинжилгээ хийх;
·         Цусны ариун чанарыг үзэх;
·         Цус ханаж авах;
·         Донор хүмүүсээс цус авч, даршлан хадгалах зорилгоор хураагуур судсыг хатгаж цус авна.
Цус авах талбай:
·         Тохойны;
·         Шагайны;
·         Сарвууны;
·         Эрхий хурууны арын;
·         Чамархайн хураагуур (хүүхдэд) судсуудыг голчлон сонгоно.

Эсрэг заалт:  Байхгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Ариутгасан хямсаа;
·         Ариун зүү ( 18-20G);
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Чангалуур;
·         Ивүүр;
·         Ариутгагч уусмал;
·         Хөвөн бөмбөлөг;
·         Наалдуулагч лент;
·         Ариун хуруу шил;
·         Шинжилгээний бичиг (тухайн хүний);
·         Бээлий;
·         Аюулгүй хайрцаг;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ

Үйлдлийн өмнө:
·         Сувилагч үйлдэлд хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлдлийг үйлчлүүлэгчийн өрөөнд хийх бол сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэж ирнэ.
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр нь дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Гараа угаана.
·         Бээлий өмсөнө.
·         Үйлчлүүлэгчээ тохиромжтой байрлалд (хэвтээ эсвэл суугаа) байрлуулна.
·         Судас хатгах талбайг сонгоно.
·         Хатгах судаснаас 2-4 см орчим дээр чангалуурыг зөвхөн хураагуурын цусны урсгалыг хааж, тараагуур судасны лугшилт мэдэгдэж байхаар бэхэлнэ.
·         Цусны урсгалын дагуу арьсыг арчиж ариутгана.
·         Зүү тариураа арьстай 10-15 хэмийн налуугаар судсаа чиглүүлэн, арьсыг, дараа нь судсыг хатгана.
·         Зүү судсанд орсон тохиолдолд хуруу шилээ тосч, шинжилгээний зорилгоос хамаарч 10-18 мл цус авна.
·         Шинжилгээнд цус авч дууссаны дараа чангалуурыг суллан, хөвөн бөмбөлгөөр дарж зүүг сугалж авна.

Үйлдлийн дараа:
·         Зүүг авсаны дараа 5 минут ариун бөмбөлгөөр дарах ба 1-2 цагийн дараа авах даралттай боолт хийж наалдуулагч бүхий лентээр тогтоож өгнө.
·         Цусыг лабораторит шинжилгээний бичгийн хамт явуулна.
·         Халуун зүйл уухыг санал болгож, хэсэг хугацаанд үйлчлүүлэгчийг хяналтанд байлгана.
·         Хэрэглэсэн зүү тариураа салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ.
·         Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
·         Бээлийг тайлна.
·         Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
·         Гараа угаана.

Анхаарах зүйлс:
·         Чангалуурыг зөв тавих.
·         Зүүг зөв сонгох.
·         Бэлтгэх бүх явцад материалууд ариун байна.
·         Зүүг зүүний хамгаалалтаас гаргасны дараагаар маш болгоомжтой хандана.
·         Хамгаалалтгүй зүүг юунд ч хүргэж болохгүй. Ажилбартаа анхаарлаа төвлөрүүлнэ.
·         Бохирлогдсон зүйлийн халдвар тараах эсэхийг шалгана.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:                                                         
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


АРВАН ГУРАВ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЦЭВЭРЛЭХ БУРГУЙ ТАВИХ

Зорилго:                                                                                                                                        Гэдэсний шинжилгээ, хагалгаа (мэс засал) хийлгэхэд гэдсийг цэвэр байлгах, мэс засал хийлгэсний дараа гэдсийг цэвэрлэж хордлогогүй байлгах.

Заалт:                                                                                                                                              
·         Өтгөн хатсан үед өтгөнийг гадагшлуулах;
·         Хордлогын үед хордлого тайлах;
·         Гэдэс ходоодны мэс заслын үед мэс засалд бэлтгэх;
·         Бага тааз болон хэвлийн хөндийн рентген шинжилгээний өмнө;
·         Бүдүүн шулуун гэдсийг дурандахын өмнө;
·         Дуслын болон тэжээлийн бургуй тавихын өмнө;
·         Амаржихын өмнө;

Эсрэг заалт:                                                                                                                                                                          
Сувилагчийн ажиглалт, үнэлгээний үр дүнд тухайн нөхцөл байдлаас үйлчлүүлэгчийн биед гарсан өөрчлөлт, тухайн гардан ажилбарын өвөрмөц эсрэг заалтуудыг анхаарах.    
Дараах шинж тэмдгүүдийн үед:
·         Хоол боловсруулах эрхтэнд хийгдсэн хагалгааны дараах эхний өдөр.
·         Хоол боловсруулах эрхтнээс цус алдсан үед.
·         Бүдүүн гэдэсний шархлаа.
·         Шулуун гэдэсний хавдар.
·         Шулуун гэдэс өвчтэй, хавантай үед.
·         Мухар олгойн хурц үрэвсэл.
·         Хошногоны амсрын шархлалт болон цууралт.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Эсмархийн бургуй сав (1.5-3 л багтаамжтай);
·         Ариун (нэг удаагийн) хошуу;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Бургуйн хошуу тослох вазелин;
·         Хулдаас, даавуу;
·         Ариун цэврийн цаас;
·         Бээлий;
·         Хөтөвч;
·         Буцалгаж хөргөсөн бүлээн (биеийн халууны хэмтэй) ус;
·         Термометр;
·         Штатив;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлийн өмнө:
·         Сувилагч хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлдлийг үйлчлүүлэгчийн өрөөнд хийх бол сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэж ирнэ.
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд орно.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрээр дуудаж мэндэлнэ.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмчилгээний заалтыг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Бээлий өмсөнө.
·         Үйлчлүүлэгчийг зөв байрлуулна. Ингэхдээ үйлчлүүлэгчийг түүний орыг ирмэгдүүлэн зүүн хажуугаар нь харуулж, баруун хөлийг хагас нугалуулан хэвтүүлнэ.
·         Дэвсгэрийг бохирдохоос сэргийлж, үйлчлүүлэгчийн бөгсөн доогуур хулдаас даавуу дэвсэж өгнө.
·         Үйлчлүүлэгчийн бөгсийг орны ирмэг рүү болгоно.
·         Бэлтгэсэн усаа эсмархад хийж, штативт байрлуулна.
·         Бээлий өмсөнө.
·         Бургуйн хошууг авч, гуурсны үзүүрт холбон тосолно.
·         Зүүн гарын 1, 2 дугаар хуруугаар хошногоны амсрыг 2 тийш нь тэлж, баруун гараараа бургуйны хошууг шулуун гэдэс рүү оруулахдаа хүйсний чиглэлд 3-4 см, нурууны чиглэлд 2-3 см, нийт 7 см орчим оруулна.
·         Хавчаарыг авч усыг зохих хэмээр гоожуулна.
·         Үйлчлүүлэгчийг гэдсээ суллаж, гүнзгий амьсгал авахыг зөвлөнө.
·         Шулуун гэдсэнд ус орж дуусах үед хавчаарыг хааж, бургуйн хошууг сугалж авна.
·         Үйлчлүүлэгчийг 5-10 минут хийсэн шингэнийг барихыг зөвлөнө.
·         Хэрэв хэвтрийн үйлчлүүлэгч байвал хөтөвч тавьж өгөөд, дараа нь угаалга хийнэ.

Үйлдлийн дараа:
·         Үйлчлүүлэгчийн гадагшлуулсан зүйлд хяналт тавина.
·         Бээлийгээ тайлна.
·         Үйлчлүүлэгчийн ор дэвсгэрийг засаж, дулаан хучиж хэвтүүлнэ.
·         Амбулаториор ирж үйлчлүүлсэн тохиолдолд хэсэг хугацаанд ажиглаж байгаад явуулна.
·         Хэрэглэсэн зүйлээ нурааж, хог хаягдлыг ангиллын дагуу устгалд бэлтгэнэ.
·         Үйлдэл хийж дуусаад гараа угаана.
·         Хийсэн ажилбараа бичиж тэмдэглэнэ.

Анхаарах зүйлс:
·         Цэвэрлэх бургуй тавих эсрэг заалтуудыг зөрчсөнөөс гарах хүндрэл.    
·         Цэвэрлэх бургуй тавих усны хэм таараагүйгээс гэдэсний салст бүрхэвчийг түлэх, цочроох.
·         Бургуйн хошууг тослоогүйгээс шулуун гэдэсний салстыг цочроох.
·         Арга техникийг буруу эзэмшсэнээс гэдсэнд хий оруулах зэрэг гарч болзошгүй хүндрэлээс сэргийлж ажиллана.
·         Үйлдлийг үйлчлүүлэгчийн өрөөнд хийсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хувийн эрхийг хүндэтгэх үүднээс ор тусгаарлагчийг сайтар татаж, хэрвээ үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд тусгай ажилбарын өрөөнд үйлдлийг гүйцэтгэж болно.

Үйлдлийг гардан гүйцэтгэгч:
Сувилагч, бага эмч, их эмч.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:                                  
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


АРВАН ДӨРӨВ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АМЬСГАЛ ТООЛОХ

Зорилго:                                                                                                                                         Амьсгалын хэмнэлийг тогтоох, хүндрэлээс сэргийлэх.

Тодорхойлолт:                                                                                                                                   
Сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн, шуурхай үзүүлэхэд оршино. 

Заалт:                                                                                                                                                   Үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах, биеийн байдалд нь үнэлгээ өгөх тохиолдолд.                        

Эсрэг заалт:   Байхгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Чагнуур;
·         Секундийн хуваарьтай цаг;
·         Имэрч бэлтгэсэн нарийн хөвөн буюу нимгэн цаас;
·         Амьсгалын тоог тэмдэглэх хуудас;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:

Үйлдлин өмнө:
·         Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг тогшиж, зөвшөөрөл авч, өрөөнд орно.
·         Үйлчлүүлэгчтэй мэндлэн, нэрийг асууна.
·         Үйлчлүүлэгч ухаангүй ярилцах боломжгүй бол гарын бугуйвчин дээрх нэрийг шалгана.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Хийх гэж байгаа ажилбарын зорилгыг тайлбарлаж ойлгуулна.
·         Гараа угаана.
·         Үйлчлүүлэгчийг тохиромжтой байдалд байрлуулна.
·         Цээжний хөдөлгөөнийг ажиглах буюу, хэвлий, цээжин дээр, эсвэл далан дор гараа тавьж тоолно.
·         Мөн чагнуураар чагнаж, амьсгалыг тоолно.
·         Амьсгал авах ба гаргахын аль нэгийг сонгон тоолж эхэлнэ. 15 секундэд тоолж, 4-өөр үржүүлэх, эсвэл 30 секунд тоолоод, 2-оор үржүүлж, нэг минут амьсгалах тоог гаргана.
·         Үйлдлийг дууссан тухай үйлчлүүлэгчид хэлж, үйлчлүүлэгчийн хэвийн байдалд нь үлдээнэ. 
·         Ердийн үйлчлүүлэгчийг өдөрт 2 удаа, хүнд үйлчлүүлэгчийг шаардлагатай тохиолдол бүрт үзнэ.                                                                                                                    

Үйлдлийн дараа:
·         Үйлчлүүлэгчийн ор дэвсгэрийг засаж, дулаан хучиж хэвтүүлнэ.
·         Хэрэглэсэн зүйлээ хурааж, хог хаягдлыг ангиллын дагуу устгалд бэлтгэнэ.
·         Үйлдэл хийж дуусаад гараа угаана.
·         Амьсгалын тоог халууны хуудсанд, сувилгааны тэмдэглэлд нарийвчлан бичиж тэмдэглэнэ.

Анхаарах зүйлс:
·         Амьсгал тоолохдоо аль болох үйлчлүүлэгчийг тайван байгаа үед нь тоолно.
·         Үйлчлүүлэгчийг амьсгал тоолохоос өмнө тайван байлгана.
·         Амьсгалын хөдөлгөөнийг алдалгүй ажиглана.
·         Үйлчлүүлэгчийг сэтгэл санаагаар бэлтгээгүй тохиолдолд амьсгалаа түгжих юмуу хурдан амьсгал тоологдохоос сэргийлнэ.
·         Хүүхэд бол уйлаагүй үед нь тоолох

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:                                                             
Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.


АРВАН ТАВ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХАЛУУН ХЭМЖИХ
Зорилго:
·         Үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийн нэг биеийн халууны хэмжээг тодорхойлох
·         Халууны өөрчлөлтийн байдлыг тодорхой хугацаанд хянах
·         Халууралтын байдлыг зураглалаар гаргах
·         Хүндрэлээс сэргийлэх

Тодорхойлолт:                                                                                                                                    
Үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжих үйлдлийг үйлчлүүлэгчид нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн, шуурхай үзүүлэхэд оршино.   

Заалт:                                                                                                                                             
Үйлчлүүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах, биеийн халуунд үнэлгээ өгөх тохиолдолд.                      

Эсрэг заалт:  Байхгүй.

Хэрэглэгдэх зүйлс:
·         Ариун халууны шил;
·         Зөөлөн цаас ба хөвөн;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Үзэг;
·         Цаас;
·         Секундтэй цаг;
·         Халууны хуудас;
·         Ажилбарын зорилгыг танилцуулна.


ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:                         

Үйлдлийн өмнө:
·         Сувилагч үйлдэлд хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэнэ.

Үйлдлийн явц:
·         Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг тогшин, зөвшөөрөл авч, өрөөнд орно.
·         Үйлчлүүлэгчтэй мэндлэн, өөрийгөө танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийнхээ нэрийг асууна, ярилцах боложгүй хүнд хэвтрийн үйлчлүүлэгчийн гарт зүүсэн бугуйвчин дээрх нэрийг шалгана.
·         Ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Гараа угаана.
·         Ажилбарыг үйлчлүүлэгчид түвэг учрахааргүй аятай байдалд хийнэ.
·         Халууны шилний заалтыг шалгаж, заалтыг 35 хэмээс доош хүртэл сэгсэрнэ.
·         Халууны шилийг үйлчлүүлэгчийн биед тохиромжтой газарт нь байрлуулаад, цагаа харна.
·         Үйлчлүүлэгчдээ ажилбарынхаа үр дүнг танилцуулж, зөвлөгөө өгнө.                                          (Ердийн үйлчлүүлэгчийг өдөрт 2 удаа, хүнд үйлчлүүлэгчийг шаардлагатай

Үйлдлийн дараа:
·         Үйлчлүүлэгчийн ор дэвсгэрийг засаж, дулаан хучиж хэвтүүлнэ.
·         Хэрэглэсэн зүйлээ хурааж, хог хаягдлыг ангиллын дагуу устгалд бэлтгэнэ.
·         Үйлдэл хийж дуусаад гараа угаана.
·         Халууны хэмжээг халууны хуудсанд, сувилгааны тэмдэглэлд нарийвчлан бичиж тэмдэглэнэ.
·         Халууны шилээ ариутгаж, хуурай орчинд хадгална.
·         Халууны шилээ ариутгалын уусмалаар арчиж, угааж ариутгана.
·         Халууны шилээ хуурай болтол арчина.

Анхаарах зүйлс:
·         Халууны шилний заалтыг заавал буулгана.
·         Халууны шилний ариун эсэх, бүрэн бүтэн байдалд хяналт тавина.
·         Хүүхэд болон сэтгэл мэдрэлийн өвчтэй хүнд халууныг амны хөндийд үзэхгүй.
·         Шулуун гэдсэнд халуун үзэх тохиолдолд заавал тосолно.
·         Халууны шилний заалтыг шалгаагүй байснаас халуун буруу тодорхойлогдох
·         Ариутгаагүй халууны шилээр үзсэнээс халдвар дамжих зэрэг хүндрэлүүдээс урьдчилан сэргийлнэ.

Үйлдлийг гардан гүйцэтгэгч:
Сувилагч, бага эмч, их эмч.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:                                                    
Сувилагч, бага эмч, их эмч.


АРВАН ЗУРГАА. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХОДООД УГААХ
Зорилго:
·         Ходоодыг цэвэрлэх;
·         Ходоодны мэс заслын өмнө хагалгаанд бэлдэх;
·         Ходоодыг дурундаж шинжлэх;
·         Төрөл бүрийн хордлогын үед ходоодонд байгаа хорт зүйлсийг гадагш гаргах;
·         Бие мах бодийг хордлогоос хамгаалж сэргийлэх. 

Тодорхойлолт:                                                                                                                                 Сувилагч үйлчлүүлэгчийн ходоод угаах тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид нэмэлт зовиур үүсгэхгүйгээр мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн, шуурхай үзүүлэхэд оршино.

Заалт:                                                                                                                                                      Ходоодны эмгэг.                                                                                                                                            

Эсрэг заалт: Улаан хоолой, ходоодны хураагуур судасны өргөсөлт, шархлаа, хавдар.                                                                                        

Хэрэглэгдэх зүйлс:
·         Ходоодны нарийн хаймсуур болон хавчаар;
·         Домботой ус;
·         Бөөр хэлбэрийн таваг;
·         Ам зайлах ус;
·         Юүлүүр;
·         Хэл баригч;
·         Алчуур буюу сальфетка;
·         Хулдаасан хормогч – 2 ш;
·         Хувин /10 л/;
·         Сандал;

ҮЙЛДЛИЙН ТЕХНОЛОГИ:                                                                                                             

Үйлдлийн өмнө:                                                                                                                       
Сувилагч үйлдэлд хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэнэ. Үйлдлийн зорилго, ач холбогдол, явц гарч болзошгүй хүндрэл, үйлдлийн үед үйлчлүүлэгчийн хүлээх (амьсгалаа хэрхэн удирдах) үүргийн талаар үйлчлүүлэгчид урьдчилан ярьж, ойлгуулсан, таниулсан байна.

Үйлдлийн явц:
·         Үйлдлийг тусгай ажилбарын өрөөнд хийж гүйцэтгэнэ.
·         Үйлчлүүлэгчийнхээ өрөөнд орж, нэрээр дуудаж мэндлэн, ажилбар хийх өрөөнд урина.
·         Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
·         Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
·         Эмчийн бичсэн эмчилгээний заалтыг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
·         Гараа угаана.
·         Шаардлагатай тохиолдолд бээлий өмсөнө.
·         Хормогчоо зүүж бэлтгэнэ.
·         Үйлчлүүлэүчийг түшлэгтэй сандал дээр суулгана.
·         Үйлчлүүлэгчид хормогчийг өмсүүлж , хүзүүг алчуураар ороож өгнө.
·         Үйлчлүүлэгчийн гарт бөөр хэлбэрийн тавгийг бариулна.
·         Аягатай уснаас үйлчлүүлэгчид балгуулж амыг зайлуулан бөөр хэлбэрийн тавагт асгуулна.
·         Сувилагч хаймсуурыг аягатай сойсон уснаас авч, хаймсуурын хэсгээс 10-15 см-ын зайд баруун гартаа барьж үйлчлүүлэгчийн аманд хаймсуурын үзүүр хэсгийг оруулан хэлний угт нь тавьж, үйлчлүүлэгч өөрөө аажим залгих хөдөлгөөн хийлгэнэ.
·         Залгих хөдөлгөөнийг дагуулан, сувилагч үйлчлүүлэгчийн ам руу хаймсуурыг тэмдэглэсэн хэмжээ (45см) хүртэл оруулаад нөгөө үзүүрийг юүлүүртэй холбоно.
·         Юүлүүрийг үйлчлүүлэгчийн өвдөгний түвшинд барьж юүлүүрийн хэмжээгээр усыг аажим дүүргэж хийнэ.
·         Дараа нь устай юүлүүрийг өргөн үйлчлүүлэгчийн толгойны дээрээс 25 см зайтай болгон барьж усыг ходоодонд оруулна.
·         Юүлүүрт ялимгүй ус үлдээж түвшинг доошлуулахад ходоодонд байгаа зүйлс усны хамт угаагдан гарна.
·         Энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтан ходоодноос гарах шингэн өнгөгүй цэврээр гартал хийж гүйцэтгэнэ.
·         Ажилбарыг дуусгад хаймсуурыг сугалан авч, бөөр хэлбэрийн тавагт хийнэ.
·         Үйлчлүүлэгчийн амыг зайлуулж арчиж цэвэрлэнэ.
·         Хормогчийг тайлуулна.
·         Үйлчлүүлэгчийг тайван амрахыг зөвлөнө.

Үйлдлийн дараа:
·         Үйлчлүүлэгчийн ор дэвсгэрийг засаж, дулаан хучиж хэвтүүлнэ.
·         Хэрэглэсэн зүйлээ хурааж, хог хаягдлыг ангиллын дагуу устгалд бэлтгэнэ.
·         Үйлдэл хийж дуусаад гараа угаана.
·         Хийсэн үйлдлийн явц, үр дүнг сувилгааны тэмлэглэлд бичиж тэмдэглэнэ.

Анхаарах зүйлс:
·         Үйлчлүүлэгчид ходоод угаах тухай сайн хэлж ойлгуулаагүйгээс айж балмагдах, сандрах
·         Гуурс ходоодонд орсон эсэхийг шалгах,
·         Халдварын дэглэм журам баримтлаагүйгээс халдвар түгээх,
·         Арга техник зөв эзэмшээгүйгээс үйлчлүүлэгчийг чилээх, ядраах, хаймсуурыг буруу залгиулах, бөөлжүүлэх
·         Хиймэл шүдийг аваагүйгээс хахаж цацах зэрэг гарч болзошгүй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зүйтэй.

Үйлдлийг гардан гүйцэтгэгч: 
Сувилагч, бага эмч, их эмч.

Үйлдлийн гүйцэтгэлд явцын болон эцсийн хяналт тавигч:                                                       

Сувилагч, ахлах сувилагч, бага эмч, их эмч.

Comments

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts